Бараа нэмэгдлээ

Таны сагс


Дүн
Нийт бараа ширхэг
Нийт дүн
Сагс шинэчлэх

Төлбөрийн нөхцөл:

1. Ерөнхий нөхцөл

Babystar.mn нь “БэйбиСтар” ХХК-ий албан ёсны веб сайт /цаашид Байгууллага гэх/ мөн Babystar.mn сайтад бүртгүүлсэн хуулийн хариуцлага хүлээх чадвартай (18+) этгээдийн /цаашид Хэрэглэгч гэх/ хооронд дараах гэрээг байгуулна.

  1. Babystar.mn нь нийлүүлэгчдийн цахим салбар бөгөөд 0-16 насны хүүхдүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг хэрэглэгчидэд таниулж, зуучилж, борлуулж, хүргэх үйлчилгээг үзүүлнэ. 
  2. Энэхүү журмыг үйлчлүүлэгч бүрэн уншиж хүлээн зөвшөөрсөн нөхцөлд, захиалгат худалдан авалтын үйлчилгээнд хамрагдах эрхтэй болно.
  3. Байгууллага нь 18 нас хүрээгүй буюу хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй насанд хүрээгүй хэрэглэгчид үйлчлэхгүй болно.
  4. Байгууллага нь энэхүү журамд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд үйлчлүүлэгч шинээр захиалга хийхээсээ өмнө захиалгын журамтай тогтмол бүрэн танилцаж байх шаардлагатай.
  5.  Байгууллага үзүүлсэн үйлчилгээнийхээ дагуу Хэрэглэгчийн барааны үнэнд өөрийн үйлчилгээнийхээ төлбөрийг оруулна. 

2. Үйлчилгээ  

  1. Хэрэглэгчидэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.
  2. Хэрэглэгчийн өгсөн мэдээллийн нууцыг хадгалж, өөр гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар мэдээллэхгүй байх
  3. Төлбөр тооцоог картаар, дансаар, мобайл банкаар, бэлнээр гэсэн сонголттой нөхцөлүүдийг санал болгоно

3. Хэрэглэгч

3.1 Энэхүү цахим сайтны тэмдэгтүүд лого бусад загварыг хуулах олшруулах дуурайх бусад зүйлд ашиглахыг хориглоно.  

  1. Хэрэглэгч сайтад бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн нэр, е-мail хаяг, өөрийн оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, нууц үгийг үнэн зөв бөглөнө.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  3. Нэг хэрэглэгч зөвхөн нэг л мэйл хаягаар нэвтрэх ба ашиглагдсан мэйл хаяг дахин өөр хэрэглэгчид ашиглагдахгүй.
  4. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  5. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ сайтын хүргэлтийн үйлчилгээний дагуу хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  6. Хэрэглэгч байгууллагад  үйлчилгээгээ үзүүлэхэд шаардагдах бүрэн мэдээллийг цаг тухайд нь өгөх үүрэг хүлээнэ. Мэдээлэл хангалтгүй, үнэн зөв нь эргэлзээтэй нөхцөлд байгууллага үйлчилгээгээ зогсоох эрхтэй. 
  7. Хэрэглэгч өөрийн хийсэн барааны сонголт, хэмжээний сонголтдоо 100% хариуцлага хүлээнэ.

4. Хүргэлт 

  1. Энгийн хүргэлт 24 цагийн дотор байна. Хөдөө орон нутагт ажлын 3-5 хоногт хүргэнэ.
  2. Яаралтай хүргэлт 2-5 цагийн дотор байна. Хөдөө орон нутагт ажлын 1-2 хоногт хүргэнэ.
  3. Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгнө.
  4. Хүргэлт өдөр бүр 10:00-21:00 цагийн хооронд байна.
  5. Хэрэглэгч хүргэлтийн ажилтанд төлбөр хийсэн баримт болон бусад бичиг баримтаа үзүүлэн барааг хүлээж авна.
  6. Хүргэлтийн ажилтан барааг хэрэглэгчид шалгуулан хүлээлгэж өгөх ба бараа бүтээгдэхүүн гэмтсэн, эвдэрсэн тохиолдолд хэрэглэгч барааг солиулах буюу буцааж болно.

5. Буцаах болон солих нөхцөл

  1. Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авах үед эвдэрч хэмхэрсэн, хагарсан, асгарсан, урагдсан эсэхийг шалгах үүрэгтэй.
  2. Хэрэглэгч барааг хүлээн авснаас 24 цагийн дотор буцаах болон солих боломжтой
  3. Хэрэглэгч барааг буцаах тохиолдолд  сав, баглаа боодол, шошго бүрэн бүтэн, бохирдоогүй, эвдрэл гэмтэлгүй тохиолдолд худалдан авагч тал хүргэлтийн зардлыг төлсөнөөр бараагаа буцаах боломжтой. Мөн өөрийн биеэр оффис дээр авчирч өгч болно.
  4. Хэрэглэгч барааг огт авахгүй буцаах үед худалдан авалтын нийт үнийн дүнгийн 10%-г хэрэглэгчээс авна.
  5. Хэрэглэгч худалдан авсан бараагаа өөр төрлийн бүтээгдэхүүнээр сольж авах боломжтой ба хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө.
  6. Хэрэглэгчийн захиалсан бараа дууссан тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэж төлбөрийг 100% буцаан олгоно.
  7. Буцагдахгүй барааны жагсаалтыг Буцаалт цэснээс орж харна уу. 

6. Нууцлал

  1. www.babystar.mn сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүрэн ханган ажиллана. Хэрэв нууцлалтай холбоотой ямар нэгэн асуудал гарвал “БэйбиСтар” ХХК бүрэн хариуцаж ажиллана.

7. Маргааныг шийдвэрлэх

  1. Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхтэй холбогдсон маргаан, санаа зөрөлдөөн гарвал хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ. 
  2. Хэлэлцээр байгуулж маргаан зөрчлийг шийдвэрлэх боломжгүй бол маргааныг хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ. 

Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг сайтын онлайн чатаар болон 76103080 утсаар  холбогдон хийж болно.

Таны захиалгын дугаар

2434128

Төлбөрөө бэлнээр хийх бол бараагаа хүлээж авахдаа хүргэлтийн ажилтанд төлбөрөө өгнө.

Бэлнээр захиалга хийх
Дансны дугаар

Голомт банк 2015101904

Төрийн банк 343200404535

ХААН Банк 5163064575

Хүлээн авагч Бэйби Стар ХХК
Гүйлгээний дугаар 2434128

Дансаар төлбөр хийх заавар

Дансаар захиалга хийх